Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан аравдугаар 3-нд болж Улсын арслан Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан Б.Батмагнай үзүүрлэсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2026.10.16/ Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын Аварга цолны хүндэтгэлд зориулсан Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан аравдугаар сарын 17-нд 11.30 цагт Дархан хотод зохион байгуулагдана. Мөн Монгол Улсын аварга цолтой 13 бөх бүгд хүрэлцэн ирж, барилдааныг үзэж сонирхоно гэдгийг Дархан-Уул аймгийн Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, О.Хангай нар оролцоно гэв.