Перугийн нийслэл Лима хотын Хорхе Чавес олон улсын нисэх буудалд хөөрөхөөр бэлтгэж байсан зорчигч тээврийн онгоцны хөдөлгүүрт гал гарч, зорчигчдыг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Аз болоход ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.
ВИДЕО:
Энэхүү хэрэг аравдугаар сарын 19 /2026.10.19/-ний өдөр Лима хотоос Перугийн хойд хэсэгт орших Пиура хотыг чиглэхээр төлөвлөж байсан LATAM Airlines компанийн LA2302 дугаартай нислэгийн үеэр болжээ. Airbus A320 загварын онгоц хөөрөх зурвас руу явж байх үед зүүн талын хөдөлгүүрээс гал гарч, улмаар онгоцны далавч болон дугуйн хэсэгт гал тархсан байна.
Онгоцонд сууж явсан зорчигчид цонхоороо галын дөл, өтгөн утаа гарч байгааг харсан байна. Мөн ослын бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тархсан бөгөөд нисэх буудлын гал унтраах багийнхан шуурхай ажиллаж, галыг унтраажээ. Аюулгүй байдлын журмын дагуу зорчигчид болон багийн гишүүдийг онгоцноос гаргаж, нислэгийг цуцалжээ. Агаарын тээврийн компани уг үйл явдлыг “урьдчилан таамаглаагүй техникийн доголдол” гэж тайлбарласан ч галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.