ВИДЕО: Арменийн төрийн телевизийн нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, улс төр судлаач хоёр зодолджээ

ВИДЕО: Арменийн төрийн телевизийн нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, улс төр судлаач хоёр зодолджээ

Арменийн Олон нийтийн телевизийн “Их мэтгэлцээн” буюу The Great Debate нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч Б.Мурази, улс төр судлаач А.Мкртчян нар маргалдаж, улмаар нэг нэгнийхээ биед халдан зодолдсон хэрэг гарсан нь дэлхий нийтийн анхааралд оржээ. 

ВИДЕО: 

 

Энэхүү үйл явдал өнгөрөгч Баасан гараг /2026.11.13/-т The Great Debate нэвтрүүлгийн зураг авалтын үеэр болсон бөгөөд бичлэгийг Ням гараг /2026.11.16/-т телевизээр ямар нэгэн засваргүйгээр цацсан байна. Тодруулбал,  Арменийн сөрөг хүчний улс төрийн хүчнүүдийн нэгдлийн талаар хэлэлцэж байх үеэр А.Мкртчян сэтгүүлч Б.Муразигаас Ерөнхийлөгч асан Серж Саргсянтай холбоотой хувийн харилцааных нь талаар асууж, доромжилсон байна. Үүний хариуд хоёр тал харилцан доромж үг хэлж, маргаан улам хурцаджээ.

Улмаар Б.Мурази суудлаасаа босож, А.Мкртчян руу очин цохисноор тэдний хооронд нударга зөрүүлсэн зодоон эхэлсэн байна. Нэвтрүүлгийн хөтлөгчид болон бусад оролцогчид тэднийг салгахыг оролдсон ч студийн ажилтнууд, хамгаалалтынхан оролцож байж маргааныг зогсоожээ.

Энэ үйл явдлын дараа Арменийн Телевиз, радиогийн комисс Олон нийтийн телевизийг шүүмжилсэн байна. Учир нь нэвтрүүлэг шууд эфирээр бус, урьдчилан бичигдсэн байсан тул зодоон болон бүдүүлэг үг хэллэгийг эвлүүлгээр хасах боломжтой байжээ. Тус комиссоос “Хүчирхийлэл, доромжлолыг мэтгэлцээний халуун уур амьсгал, үзэгчдийн тоог нэмэгдүүлэх хүсэл зэргээр зөвтгөх боломжгүй” хэмээн мэдэгдсэн байна. Харин сэтгүүлч Б.Мурази болсон явдлын талаар тайлбарлахдаа, нөгөө тал нь зөвшөөрөгдөх хязгаарыг давсан тул өөрийгөө хамгаалж, хариу үйлдэл үзүүлсэн гэж мэдэгджээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө