Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардах ОУ-ын өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурж, НҮБ-д хүргүүлэх боломжтой болжээ

Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардах ОУ-ын өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зурж, НҮБ-д хүргүүлэх боломжтой болжээ

Малайз улсад 2006 онд амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн шударга ёсыг шаардаж буй “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зуржээ.

Ш.Алтантуяа 2006 онд Малайз улсад бусдын гарт амиа алдсан бөгөөд түүний амь насыг хөнөөсөн хэрэгт тус улсын цагдаагийн хоёр алба хаагч ял шийтгүүлсэн юм. Гэвч уг хэргийг хэн захиалсан, аллагын цаана өөр ямар этгээдүүд холбоотой байсан зэрэг асуудал өнөөг хүртэл бүрэн ил болоогүй байна.

Хэргийн 20 жилийн ойг тохиолдуулан эхлүүлсэн “Dignity for Altantuya” цахим өргөдөлд Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг бүрэн шалгаж, аллагыг захиалсан байж болзошгүй этгээдүүдийг тогтоон хариуцлага тооцохыг Малайзын Засгийн газраас шаардаж байгаа юм. Мөн хэрэгт ял шийтгүүлсэн цагдаагийн экс алба хаагч Сирул Азхар Умарыг Малайзад буцаан авчрах, талийгаачийн гэр бүлд шударга ёсыг эдлүүлэхийг уриалжээ.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө