Үнэгүй кино үзээрэй, та азтан боллоо, сугалаа бөглөөд урамшуулал аваарай, тэтгэмж олголоо, мэдээллээ шинэчил гэх мэт анхаарал татсан мэдээлэл бүхий линк цахим орчинд байршуулдаг. Иймд албан ёсны эх сурвалжийг шалгахгүйгээр тус линк дээр дарж орохгүй байхыг анхаарууллаа.
Таныг линк дээр даруулж, гар утсанд нь хортой вирус суулгаж, зайнаас дансыг нь удирддаг шинэ төрлийн залилан эрчимжиж байгаа аж. Иймд та бүхэн:
- Үл таних холбоос дээр дарахгүй байх,
- Аливаа апп-ыг зөвхөн Play Store, App Store-оос татах,
- Утасны дэлгэц гэнэт харлах, өөрөө үйлдэл хийх зэрэг шинж илэрвэл интернэтээ нэн даруй унтрааж, банк болон цагдаагийн байгууллагад хандан интернэт банкаа түр хаалгаарай.