Үндсэн хууль ирэх долоо хоногийн даваа гаригаас мөрдөгдөж эхэлнэ

Үндсэн хууль ирэх долоо хоногийн даваа гаригаас мөрдөгдөж эхэлнэ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр баталж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон. Ингэхдээ Үндсэн хуулийг энэ сарын 25-ны өдрөөс /2020.05.25/ дагаж мөрдөхөөр тогтоосон юм. Энэ дагуу 19 жилийн дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хууль ирэх даваа гаригаас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх нь. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг БАТАЛСНААР 

  • Төсвийн зарлагыг хянах, төсвийн зардлыг хязгаарлах
  • Засгийн газарт Ерөнхий сайдыг оролцуулаад таван хүн давхар дээлтэй байх
  • Ерөнхий сайдыг УИХ томилно, Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ.
  • Эрдэнэт, Орхон аймгийг албан ёсоор хотын статустай болгох,
  • Аймаг, дүүргийн Засаг дарга нарыг иргэд өөрсдөө дөрвөн жилийн хугацаатай сонгох,
  • УИХ-ын дэргэд хянах Хянан шалгах хороог шинээр байгуулах
  • Ерөнхийлөгчөөр сонгогдох нэр дэвшигч 55 нас хүрсэн байх бөгөөд нэг л удаа зургаан жилээр сонгогдоно. Гэхдээ энэхүү заалт 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.
  • Парламент 76 гишүүнээс бүрдэх бөгөөд насны хязгаар тогтоохгүй.
  • Улс төрийн нам, намуудын санхүүжилтийг тодорхой тусгасан.
  • Төрийн албан хаагчийг чөлөөлөх, томилох асуудлыг тодорхой тусгасан.
  • Шүүгчийн мэргэшсэн, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, томилгоог ил тод болгох, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг өөрсдөө сонгох.
  • УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно. Өөрөөр хэлбэл, сонгууль ямар тогтолцоогоор зохион байгуулах вэ гэдгийг сонгуулийн хуулиар зохицуулж болно гэсэн үг юм.
  • УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор УИХ-ын даргын зөвлөх, хуульч Ж.Сүхбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. 




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө