Сонгуулийн тухай хуулийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 22-ны өдрийн 00.00 цаг хүртэл авч дуусчээ. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 13 нас, дөрвөн эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даагч хуульд заасан хугацаанд баримт бичгээ хүлээлгэн өгсөн байна.
Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж байна. Хуралдаан 14.00 цагт эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байна гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. Нийт 500 гаруй нэр дэвшигчийн материалыг хэлэлцэх учир хуралдаан нэлээн урт хугацаанд үргэлжлэх бололтой.