СЕХ 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа 95 хүний материалыг хүлээн авснаас Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил, Н.Номтойбаяр нарын материалыг “хуулийн шаардлага хангаагүй” гэх үндэслэлээр нэрийг нь хассан гэх мэдээлэл зарим мэдээллийн сайтуудад нийтлэгдээд буй. Энэ дагуу Т.Бат-Оргилоос манай сэтгүүлч тодруулга авлаа.
Бие даан нэр дэвшигч Т.Бат-Оргил: Энэ мэдээдлэл 2020.05.23-ны бямба гаригт олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Харин ням гаригт СЕХ-оос над руу залгаж, таны нэр дээр бүртгэлтэй компани татварын өртэй байна гэх мэдээлэл өгсөн.
Энэ дагуу тодруулж үзтэл 2018 онд бусдад шилжүүлж өгсөн компанийн нэр шилжигдээгүйн дээр 500 мянган төгрөгийн татварын өртэй байсан.
Тус компаниас энэ бүтэн сайнд татварын өрөө барагдуулж, ТЕГ-аас тодорхойлолт аван надад өгсөн байгаа. Мөн өнөөдөр өглөө тухайн хүмүүс УБЕГ-т хандаж компанийн нэрийг өөрсдийн нэр дээр шилжүүлэх хүсэлтээ өгсөн байгаа. Дээрх материалуудыг хавсаргаад СЕХ-нд хүргүүлсэн байгаа. Сонгуулийн ерөнхий хорооноос миний хүсэлтийг хүлээн аваад үдээс хойш хуралдаж, албан ёсны хариугаа өгнө.