Н.Номтойбаяр нэр дэвших эрхтэй болжээ

Н.Номтойбаяр нэр дэвших эрхтэй болжээ

Сонгуулийн тухай хуулийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 22-ны өдрийн 00.00 цаг хүртэл авч дуусчээ. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 13 нас, дөрвөн эвслээс нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг, түүнчлэн 137 бие даагч хуульд заасан хугацаанд баримт бичгээ хүлээлгэн өгсөн байна. 

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор нягтлан шалгаж, бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдсан. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хувьд энэ удаагийн сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос түүнийг нэр дэвших болзол хангасныг мэдэгджээ.

Түүнийг нэр дэвшигчдээс хассан гэх мэдээлэл байсан юм. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн үнэмлэхийг албан ёсоор зургадугаар сарын 2-ны өдөр гардуулах юм.