Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно.
Тус хуралдаанаар Улсын онцгой комиссоос оруулж ирсэн "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэнэ . Мөн Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай , Төрийн бус өмчийн цэцэрлэг , ерөнхий боловсролын сургуулийн талаар авах арга хэмжээ зэрэг асуудлуудаар Засгийн газрын тогтоолын төслүүдийг батална .