ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийг өнгөлөх АН-ын залуус

ТАНИЛЦ: УИХ-ын сонгуулийг өнгөлөх АН-ын залуус

2020 оны УИХ-ын сонгуулийн сонгогчид илүү дэвшилтэт, шинэ улс төрчдийг сонгох хандлагатай байгаа нь нууц биш. Тиймээс нэр цэвэр, боловсролтой залуучуудыг Ардчилсан нам энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлжээ. Эдгээр залуучуудыг танилцуулъя.

Цэнд овогтой Баатархүү. Улс төр судлаач, Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Лектор төвийг үүсгэн байгуулагч, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга.

Чадраабал овогтой Өнөрбаяр. Их британи Эдинбургийн их сургуулийг магистраар төгссөн. МУИС-д Хууль Зүйн сургуулийн Доктор. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, АТГ-ын тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан.

Сүхбаатар овогтой Эрдэнэболд. АЗХ-ны ерөнхийлөгч, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Монголын сансрын судалгаа, хөгжүүлэлтийн төвийг үүсгэн байгуулагч, МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, АНУ-ын ИЕЛ-ын ИХ Сургууль Хууль зүйн магистр, Харвардын Их Сургууль Төрийн удирдлагын магистр.

Түмэндэлгэр овогтой Батцогт. ШУТИС-д Инженер мэргэжлээр бакалавр, СЭЗИС-д бизнесийн удирдлагын Докторант. Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, Нийслэлийн АН-ын дэд дарга.

Ринзаан овогтой Булгамаа. Хуульч, өмгөөлөгч, хууль зүйн ухааны докторант, Төрийн удирдлагын магистр. МУ-н Ерөнхий сайдын зөвлөх асан. МУ-н Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх. "Алтан Гэрэгэ" Хуулийн фирмийн захирал.

Ганбат овогтой Очирбат. БНХАУ-д Хүний нөөц аюулгүй ажиллагааны удирдлага мэргэжлээр Докторант, Ардчилсан Залуучуудын Холбооны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч, "Монголын цаас үйлдвэрлэгчдийн холбоо"-ны Тэргүүн, "Тнгри групп"-ын үүсгэн байгуулагч

Пүрэв овогтой Нүрзэд. Төрийн удирдлагын магистр. Нийслэлийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, ЗАСАГ ХААН ХХК зөвлөх.

Бадамдорж овогтой Пунсалмаа. Эдийн засагч мэргэжилтэй.  “M-ойл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ОУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны УЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирал

Цагаан-Өвгөн овогтой Жадамбаа. СӨҮЛ-ийн Их Сургуулийн магистр IT инженер, эрх зүйч мэргэжилтэй. Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын даргын албыг хашиж байсан. “Shinsegae Med Mongolia” ХХК-ийн захирал.

Банзрагч овогтой Түвшин. Байгууллагын засаглал мэргэжлээр магистр, МУИС-д эдийн засагчаар докторант. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “МИГ” даатгалын ТУЗ-ын дарга, ММНБИ-ийн ерөнхийлөгч.

Батхүү овогтой Ганхөлөг. Женевийн Олон улсын их сургуульд Маркетинг, олон улсын харилцааны бакалавр, Вестминстерийн их сургуульд Менежментийн магистр, Эрх зүйч, Төрийн захиргааны менежмент, бизнесийн удирдлагын магистр, Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, “Шунхлай” ХХК, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга, Ардчилсан намын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Монголын Автомашин Мотоциклын Спортын Холбооны Ерөнхийлөгч, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Морин Спорт Уяачдын Холбооны Тэргүүлэгч.

Пүрэвбаатар овогтой Мөнхтулга. Олон улсын эдийн засагч, эрх зүйч,төрийн удирдлагын магистр. Дэлхий хамгийн том олимпын цагиргийг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд байгуулсан, Архангай аймгийн эрх чөлөөний цэцэрлэгийг бүтээн байгуулсан. Байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч, Монголын нум, сум харваачдын холбооны Ерөнхийлөгч, "Гэрэлт амьдрал өөд" төслийн санаачлагч, “MARS V” сангийн захирал, “Чоно” группын Ерөнхийлөгч.

Төрмөнх овогтой Пүрэвхатан. ШУТИС-д Инженер мэргэжилээр магистр, ИЗОУИС-д хууль эрх зүйн магистр. Удирдлагын академид Төрийн Удирдлага мэргэжилээр магистр, Инженер, Хуульч мэргэжилтэй. Эрчим хүчний зохицуулах хороонд хэлтсийн дарга, “Их тэнгэрийн эрдэнэ” ХХК-ийн захирал.

Сэрээнэн овогтой Гал-эрдэнэ. ХААИС-ыг 2009 онд Газрын кадастрын инженерээр төгссөн. МУЭИС-ыг эрх зүйч мэргэжлээр 2018 онд төгссөн. “Хангай констракшн”-ны захирал.

Оюунсайхан овогтой Алтангэрэл. ХСИС-д Хууль зүйн ухааны магистр, МУИС-ын ОУХНУС-ыг магистр. Өвөрхангай аймгийн ардчилсан намын дарга.

Эрдэнэбаатар овогтой Долгион. Бээжингийн их сургууль менежментийн магистр, СЭЗИС-д доктор. Bloomberg телевизийн захирал, Forbes сэтгүүлийн захирал, Засгийн газрын мэдээ сонины Ерөнхий захирал.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө