Хүүхдээ тэвэрсэн эмэгтэй зургаан давхраас үсэрч амиа алдсан хэрэг гарав

2020-05-30 10:53

ЦЕГ: Хүүхдээ тэврэн өндрөөс унасан хэргийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Өчигдөр (2020.05.29)-ний 20 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 18 дугаар байрны 6 давхараас 37 настай эмэгтэй, хүүхдээ тэврэн унаж амиа алдсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь өөрийн охин 3 сартай эмэгтэй "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон талаар ЦЕГ-аас мэдээллээ. Иймд тус хэрэг явдлын шалтгаан нөхцлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа ажээ.

2020-05-29 21:38

Хүүхдээ тэвэрсэн эмэгтэй зургаан давхраас үсэрч амиа алдсан хэрэг гарав

Өнөөдөр орой /2020.05.29/ 18.00 цагийн үед Баянгол дүүргийн III дугаар хороолол, 14 дүгээр хороонд байрлах Өргөө кино театрын арын байрны зургаан давхараас 30 орчим насны эмэгтэй 2-3 орчим сартай хүүхдээ тэвэрч үсэрсэн хэрэг гарлаа. 

Тус хэргийн газарт Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн яг одоо ажиллаж байна. Үсэрсэн эмэгтэйг хүүхдийнх нь хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэсэн ч тэд амиа алдсан байж болзошгүй байна. 

Цагдаагийн алба хаагчид тус байрнаас хоёр эрэгтэйг сэжиглэн баривчилжээ. Уг хэрэг ахуйн архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл үү, эсвэл амиа хорлолт, зориудын сэдэлтэй гэмт хэрэг байсан уу гэдгийг тогтоохоор холбогдох албаныхан ажиллаж байна.

Шууд дамжуулалтын эх сурвалж: Paparazzi.mn