СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ долоо хоногийн Пүрэв гарагт болсон. Ингээд шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргасан. 

Тэрээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болж Сонгуулийн Ерөнхий Хороонд нэр дэвшигчээр бүртгээд байсан юм.

Шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргасан учраас СЕХ нэр дэвшигчээс хасах, эсэх талаар СЕХ-ноос бид тодруулахад "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж хуулинд байхгүй. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" гэсэн юм.