ТАНИЛЦ: 30 орчим жил сайд, дарга хийсэн өвөө нар улс төр рүү дахин шургалж НЭР ДЭВШИВ

ТАНИЛЦ: 30 орчим жил сайд, дарга хийсэн өвөө нар улс төр рүү дахин шургалж НЭР ДЭВШИВ

Монголын улс төрд шинэ үеийнхэн, гуравдагч хүчин дутагдаж буйг олон нийт хэлж, өөрчлөлт шинэчлэлт хийхийг нийгэм шаардаж эхэлсэн.

Нийгмийн захиалга, олны хүсэлтийг анзаарсан намын дарга нар 2020 оны УИХ-ын сонгуульд аль болох залуу хүмүүсийг нэр дэвшүүлж, улиг болсон хэдэн өвөөг дэвшүүлээгүй нь дэвшилт. Тухайлбал, МАН-аас Ч.Улаан, Ө.Энхтүвшин нарыг нэр дэвшүүлсэнгүй. Гэхдээ өөрийгөө бүхний оргил гэж боддог, орчноо мэдэрдэггүй, англи хэлгүй, шинэ цагийн өнгийг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй, залуу сэтгэдэггүй хуучин улстөрчид нэр дэвшигчдийн дунд олон байна. Тэтгэврийн насыг үл хамаарлаа гэхэд намынхаа ачаар өндөр суудал дамжсаар өдгөө бараг 30 гаруй жилийн нүүрийг үзэж, Монголын улс төрд хувалз шиг наалдан сайд, даргын сэнтийгээс буудаггүй  хүмүүс ч олон байна. Тэд насаараа дарга хийх хүсэл, шуналтай. Тэднийг түүвэрлэвэл, 

МОНГОЛ АРДЫН НАМ

  • -Н.Энхболд /Батлан хамгаалахын сайд/ - 63 настай. Тэтгэвэртээ суух нас нь болсон ч тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж байна. 2000 оноос тасралтгүй 20 жил УИХ-ын гишүүн, дэд сайд, сайдаар ажиллаж байна.
  • -Ц.Нямдорж /Хууль зүй, дотоод хэргийн сайд/-64 настай. Мөн л гавьяаны амралтаа эдлэх насны хүн. Гэтэл Монголын төрийн бүхий л болох бүтэхгүйг, хорыг голлон найруулдаг гэх цол гуншинтайгаар өнөөдөр ад үзэгдэж яваа нэгэн. Тэрбээр 1990 оноос хойш тасралтгүй 30 жил УИХ-ын гишүүн, дэд сайд, сайдын албан тушаалд ажиллаж байна. Залууст зайгаа тавьж өгөх тэргүүн эгнээний хүн бол Ц.Нямдорж мөн юм.
  • -Д.Лүндээжанцан /УИХ-ын гишүүн/-63 настай. 1990 оноос хойш УИХ-ын гишүүн, байнгын хорооны даргаар ажиллаж байна.
  • -У.Хүрэлсүх /Ерөнхий сайд/-52 настай. Тэтгэвэртээ суух болоогүй ч тэрбээр 2000 оноос хойш 20 жилийн хугацаанд УИХ-ын гишүүн, Шадар сайд, Ерөнхий сайд хүртэл ажиллажээ.
  • -Сү.Батболд /УИХ-ын гишүүн/ - Энэ жил 57 настай. Тэтгэвэрт гарах болоогүй ч тэрбээр 2000 оноос хойш улс төрд орж УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн яамны дэд сайд, Үйлдвэр худалдааны сайд, Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоо 60 гартлаа мөн улс төрд шигдэхээр нэр дэвшсэн.
  • -Ц.Даваасүрэн /Эрчим хүчний сайд/ - 2005 оноос хойш 20 орчим жил байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн, сайдаар ажиллажээ. Энэ хугацаанд МАН-аас МАХН –руу хэд, хэдэн удаа буурь сэлгэсэн удаатай.
  • -Т.Ганди /УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд асан/- 1992 оноос хойш улс төрд яваа. УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон, Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Завсар гартал Унгарт Элчин сайдаар суусан. Харин Элчингээсээ буугаад одоо УИХ-д дахин нэр дэвшихээр иржээ. Түүний улс төрийн нас хөгшин харагддаг хэмээн олон нийт шүүмжилдэг билээ.

АРДЧИЛСАН НАМ:

  • -Э.Бат-Үүл /УИХ-ын гишүүн, Хотын дарга асан/-63 настай. 1990 оноос улс төрд тасралтгүй ажиллаж байна. Ардчилсан намын анхны дарга тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдон ажилласан. Хамгийн сүүлд Хотын даргаар ажилласан. Харин энэ жил Ардчилсан намаас Хэнтий аймагт нэр дэвшиж У.Хүрэлсүхтэй өрсөлдөнө. Мөн л тэтгэвэртээ суух насандаа улс төр хэмээн доншуулчилж яваа.
  • -З.Энхболд /УИХ-ын дарга асан/ -1996 онд Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. Түүнээс хойш УИХ-ын даргын зөвлөх, Төрийн өмчийн хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, ЕТГ-ын дарга зэрэг даргын сэнтийгээс буугаагүй. Мөн л улс төрд удаан шигдэх сонирхолтой тэрбээр энэ сонгуулиар Баянзүрх тойрогт нэр дэвшиж байна.

МАХН

  • -Н.Удвал /Эрүүл мэндийн сайд асан/ -66 настай. Эрүүл мэндийн сайдаар хоёронтоо ажиллаж байсан энэ эмэгтэй МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан намтартай. Гэвч тэрбээр сонгууль бүрийг алгасалгүй нэр дэвшдэг.
  • -Н.Энхбаяр /Ерөнхийлөгч асан/ Энэ жил 62 настай. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Соёлын сайд, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Улс төрийн дон туссан гэх шүүмжлэлийг түүнд хандан хэлэх хүн олон бий.

Энэ мэт албан тушаалаараа аль хэдийн “өвгөрчихсөн” хүмүүс 2020 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж байна. Тэд залуучууддаа зайгаа тавьж өгөхийг хүсдэггүй нь нэр дэвшиж буйгаас нь харагдана.

-ӨӨРСДИЙНХӨӨ БАТАЛСАН ХУУЛИАР ЭНЭ ЖИЛ 61 НАС ХҮРСЭН НЬ
ТЭТГЭВЭРТ ГАРЧИХСАН БАЙХ ЁСТОЙ-

Эдгээр хүмүүс Монголын төрд ажиллаад хөдөлмөр гавьяагаа үнэлүүлчихсэн, амралтаа эдлэх нас нь болчихсон ахмадууд. Нас ахих хэрээр чангарах биш, буцаж алхаад хөгжилд тээг болоод суучихсан дүр зураг өнөөдөр манайд тод томруунаар харагддаг. Гэтэл өдгөө хүртэл төрийн албанд ажиллах нь зүйд хэр нийцэх вэ. Яагаад энэ залуу үедээ боломж олгохгүй “улс төргүй л” бол “үхчих” гэж байгаа юм шиг аашилж байна вэ. Хаана л дарга, сайдын суудал онгойно тэнд өнөөх “хөгшчүүл” нь гүйж л явдаг. Энэ байдлаараа таяг тулсан хөгшид төр улсыг удирдана гээд занхайгаад сууж байж мэдэх нь. Яг үнэндээ тэднээс цаг үе, улс төр, ард түмэн бүхэлдээ залхчихсан. Тиймээс тэтгэвэрийн насныхан нь тэтгэвэртээ сууж үр ачаа тойруулаад үлгэр ярьж суух ёстойсон. Өөрсдийнх нь баталсан хуулиар бол тэд хэдийнэ тэтгэвэртээ гарах болчихсон гэдгийг доорх хүснэгтээс харж болно.   

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.1-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр авах насны болзлыг доор дурдсанаар тогтоон хэрэгжүүлж буй.

-ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД СУРАЛЦСАН ЗАЛУУС МОНГОЛД
ИРЭЭД ХААНА АЖИЛЛАХ ВЭ ГЭДЭГ АСУУДАЛТАЙ ТУЛГАРДАГ-

Өнөөдөр Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт суралцаж, ажиллаж амьдарч, алдар нэрээ цуурайтлж явна. Дэлхийн хөгжингүй улс орнуудад монгол залуус суралцаж төгссөн ч ирээд хаана ажиллах, мэдлэг туршлагаа хэдэн төгрөгөөр үнэлэх вэ гээд олон асуудал тулгардаг. Зөвхөн АНУ-д гэхэд л 400 орчим монгол эзэнтэй бизнесүүд бий болж, 100 гаруй эрдэмтэд судалгааны ажлууд, мэдээллийн технологийн салбарт 200 орчим залуус ажиллаж  \Microsoft, Google, Facebook, Amazon, Apple, Yahoo, Intel д ажиллаж буй залуус улам олширсоор байгаа тѳдийгүй АНУ д тѳрж ѳссѳн олон залуус уран гулгалт, гимнастик, бѳхийн тѳрлүүд, усанд сэлэлт, жүжиг, бужгийн тѳрлүүдээр олимп, дэлхийн болон муж Улсын хэмжээнд аварга болж тодрон гарсаар байна. Ѳндѳр хѳгжилтэй орнуудад ѳѳрсдийн зардлаар, ѳѳрсдийн чадал боломжоо дайчлаад ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлж буй монголчууд олон бий. Харин тэднийг МОНГОЛЫН БАЯЛАГ болгон хувиргах цаг нь болсон. Тэдгээр залуусын төлөөлөл болгон дурдахад,

  • -Дэлхийн хамгийн том компаниудын нэг “Google”-д ажилладаг монгол инженер Б.Баттулга
  • -“Forbes Asia” сэтгүүлийн шилдэг залуу лидерүүдийг тодруулдаг “30 хүртэлх 30” жагсаалтад багтсан Э.Орчлон “Clean Energy Asia” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг
  • -Харвардын хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалж, Англи болон АНУ-ын Нью Йорк мужийн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй хуульч Б.Солонгоо “Avinex Partners хуулийн фирм”-ийг үүсгэн байгуулагч
  • -Амазон компанид “corporate recruiter” буюу тус компанид орохоор хүсэгчдийг ажилд шалгаруулж авдаг Япон дахь 6000 орчим ажилтантай салбарт 8 хэлтсийн хүний нөөцийг хамааран ажилладаг С.Цэрэндолгор
  • -Амазоны инженер асан А.Амарбаяр
  • -Дэлхийн санхүүгийн төв “Уолл Стрийт”-д санхүүгийн шинжээчээр ажилладаг О.Энхтайван гээд нэрлээд баршгүй залуус олон бий.