Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Маргааш буюу зургадугаар сарын 1-нд төв болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, зургадугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 2-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.