Т.Гандигийн охин Бөртэ-Үжин: Доромжлол, дайралтууд чинь хэрээс хэтэрч байна шүү

Т.Гандигийн охин Бөртэ-Үжин: Доромжлол, дайралтууд чинь хэрээс хэтэрч байна шүү

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос “нэр дэвшигч”-ийн үнэмлэхээ гардаж авснаар сурталчилгаа нь албан ёсоор эхлэх ёстой. Гэсэн хэдий ч улс төрийн гишүүнчлэлтэй намаасаа нэр дэвших мандатаа авсан хүмүүс сонгуулийн далд сурталчилгаагаа хийж эхлээд буй юм. 

Харин нэр дэвшигчид сонгуулийнхаа ажилд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хувийг хандив цуглуулж бүрдүүлэх ёстой. Энэ дагуу тэд хандив өгч, дэмжихийг уриалсан зурагт хуудсаа, банкны дансны хамт олон нийтийн сүлжээнд түгээгээд буй. 

Энэ дагуу Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвших мандатаа авсан УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Гандигийн хандив өгөхийг уриалсан зурагт хуудас иргэдийн нэлээдгүй шүүмжлэлтэй тулгараад байгаа юм. Тухайлбал, зарим иргэд “охин нь үнэтэй автомашин унадаг, охиныхоо автомашиныг борлуулаад сонгуулийн зардлаа бүрдүүл” зэргээр шүүмжилж буй юм. Мөн түүний охин Г.Бөртэ-Үжин нь улсын зардлаар гадаадад суралцсан, улмаар түүнийг сургалтын зээлээ төлөөгүй зэргээр шүүмжилж байгаа юм. 

Тэгвэл Т.Гандигийн охин Г.Бөртэ-Үжин “Гүтгэж доромжилсон бүхэн хуулийн дагуу шийдэгдэнэ ээ. Хуулиас гадуур амьдардаг хүн байдаггүй юм шүү. Одоо наад доромжлол, дайралтууд чинь хэрээс хэтэрч байна шүү” гэж өөрийн твиттер хуудастаа мэдэгдэж, Сургалтын төрийн санд 16 мянган ам.доллар шилжүүлсэн банкны баримтын хамт нийтэлжээ. 

Т.Бөртэ-Үжингийн жиргээ