Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хилийн цэрэгт алба хааж байгаа бага хүүгээ эргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн бага хүү 2019 оны намар цэргийн албанд татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Бага хүүгээ тангараг өргөх үеэр түүний ээж, Ц.Элбэгдоржийн гэргий Х.Болормаа, түүний том ах Э.Эрдэнэ нар очсон байдаг.

Тэгвэл тэрээр баруун аймагт байх хилийн цэргийн … дугаар ангид цэргийн алба хааж байгаа ажээ. Учир нь Ц.Элбэгдорж саяхан бага хүүгээ цэргийн ангид нь очин эргэсэн байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн facebook болон twitter хуудастаа “Сайн байцгаана уу. Хилчин дайчид, хүүтэйгээ уулзав. Хил амгалан, залуус албаа сайн хааж байна” хэмээн нийтэлжээ.