Германд хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшигийн шүүх хурлыг энэ сарын 11-нд товложээ

Германд хар тамхины хэрэгт холбогдсон Б.Баттүшигийн шүүх хурлыг энэ сарын 11-нд товложээ

Нийт гурван сая еврогийн өртөг бүхий 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ /Герман/-д баригдсан Истамбулын дэд консул Б.Баттүшиг болон түүний жолооч С.Эрдэнэбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал Германы Дрезден хотноо өнгөрсөн Пүрэв гарагт болж, урьдчилсан хэлэлцүүлэг хийжээ.  Энэ талаар Германы "Freie Presse" сонинд бичжээ. Прокуророос тус бүрт нь 11 жилийн хорих ял төлөвлөсөн бол Шүүх хуралдаан энэ сарын 11-ны өдөр дахин хуралдаж эцсийн байдлаар шийдвэрээ гаргахаар болжээ. 

Б.Баттүшиг нь хамгийн сүүлд гарсан мэдээллээр өөрийгөө Монголын тагнуулын ажилтан, нууц даалгавар биелүүлж яваад баригдсан гэж  мэдүүлсэн байдаг.

Энэ талаар ТЕГ-ын Гадаад тагнуулын хэлтсийн дарга Ш.Амгалан "Т.Гэрэл даргын зөвшөөрөлгүй 70 кг хар тамхи зөөвөрлөхгүй. Монголын Засгийн газрын хар тамхийг зөөвөрлөж байгаад баригдсан гэж Б.Баттүшиг хэлсэн шүү" гэж ярьсан юм. Мөн Б.Баттүшиг нь шүүх ажиллагааг олон нийтэд хаалттай хэлбэрээр явуулахыг хүсэн өргөдлийг Германы шүүхэд хандан гаргасан. Мөн түүний өмгөөлөгчийн зүгээс хэрэв шүүх хуралдааныг хаалттай зохион байгуулж, ялангуяа хэвлэлийнхнийг оролцуулахгүй байвал  түүний үйлчлүүлэгч хэргийн талаар илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгөх боломжтой гэсэн тайлбар тавьсан гэнэ.