С.Чинзориг: Энэтхэгээс ламхай нараа авчирч тусгаарлалтын зардлыг Засгийн газраас гаргана

С.Чинзориг: Энэтхэгээс ламхай нараа авчирч тусгаарлалтын зардлыг Засгийн газраас гаргана

Өнөөдөр /2020.06.01/ Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. 

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар олон улсын хүүхдийн "Найрамдал зуслан-2" байгуулах тогтоолыг баталлаа. Тодруулбал, Хөвсгөл далайн байгалийн цогцолборт газарт Найрамдал-2 зусланг байгуулахаар болсон юм. Засгийн газраас гадаадад байгаа монголчуудаа татан авчрах үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулж байна.  Өнөөдрийн хуралдаанаар Энэтхэг улсад сурч буй ламхай нарыг авчрахаар боллоо. 357 ламхай нараас 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Өнөөдрийн хуралдаанаар тэднийг богино хугацаанд тусгай үүргийн онцгоцоор авчрах шийдвэр гаргалаа.

Тэднийг ирээд тусгаалалтын байранд 21 хоног тусгаарлана. Ингэхэд нийт 230 сая төгрөг гарах юм. Үүнийг хүүхэд хамгааллын зардлаас гаргахыг ХНХ-ын сайдад даалгалаа. Харин унааны зардлыг Гандан хийд, Засгийн газар, эцэг, эхчүүд, Энэтхэгийн Гумон дацан, НҮБӨ-ын хүүхдийн сан гээд тал, талаасаа нийлүүлж гаргахыг зохион байгуулах нь зүйтэй" гэлээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө