Б.Гантигийн хүрэн үрээг Өвөрхангай аймгийн Богд сумын 10 настай Ц.Түвшинсайхан унаж, түрүүлжээ

Б.Гантигийн хүрэн үрээг Өвөрхангай аймгийн Богд сумын 10 настай Ц.Түвшинсайхан унаж, түрүүлжээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаан болж өндөрлөсөн. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хязаалангийн уралдаанд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат "Шунхлай" группийн Ерөнхийлөгч П.Батсайханы хүү Б.Гантигийн хүрэн түрүүлсэн. Тэгвэл түрүү хязааланг Өвөрхангай аймгийн Богд сумын 10 настай Цэндсүрэнгийн Түвшинсайхан хүү унаж, түрүүлсэн байна. Иймд Хүй долоон худаг дахь П.Батсайханы манлайн гэрээр хүмүүс зочилж, уралдаанч Ц.Түвшинсайхан хүүтэй гэрэл зургаа авхуулсан байна.  

Гэрэл зургийг x.com/purevtuvshin хаягаас ашиглав.