Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Монголын Урчуудын Эвлэлээс зохион байгуулдаг Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний салшгүй нэг хэсэг болсон “Монголын сайхан орон” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Монголын дүрслэх урлагийн өв уламжлал, өнөөгийн чиг хандлага, үндэсний хэв маяг, монгол зураачдын ур чадварыг таниулах зорилготой энэхүү үзэсгэлэнд монгол орны түүх соёл, аж байдал, уламжлал, зан заншил, уран байгаль, дайчдын алдар гавьяаг магтан дуулсан 100 гаруй уран бүтээлчийн 120 орчим бүтээлийг дэлгэсэн байна. Үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн “Арт галерей”-д энэ сарын 10-24-ний өдрийг дуустал үргэлжилнэ.