ЭМЯ: Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнхан анхааралтай байх хэрэгтэй

ЭМЯ: Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнхан анхааралтай байх хэрэгтэй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 6.259 сая халдварын тохиолдол илэрч, 371 мянган хүн нас баржээ. Нийт 2.8 сая хүн эдгэрч, 3 сая хүн эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 108 мянган хүн халдвар авч, 1000 хүн нас барлаа. Өвчлөлт болон нас баралт эрс нэмэгдлээ. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 9268 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 29-90-өөр нэмэгдлээ. Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад 1856 хүн ажиглалтад байна. Мөн 15 галт тэргэнд нийт 5400 гаруй хүнд шинжилгээ хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирусний халдвараас сэргийлэх бидний өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөхийг ард иргэдээсээ хүсч байна.