Маргааш гэр хорооллын ус түгээх байрууд ажиллахгүй

Маргааш гэр хорооллын ус түгээх байрууд ажиллахгүй

Маргааш Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож улс нийтээрээ амрах юм.

Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрана гэв.

УСУГ-ын диспетчер "Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг. Энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллана. Харин бүх нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт гэр хорооллын ус түгээх байрууд амарна. Бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ" гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг.




Өнөөдөр бич өдөр

19 минутын өмнө