ХОМ: Ц.Пүрэвхүүгийн орлого 93 сая төгрөг

ХОМ: Ц.Пүрэвхүүгийн орлого 93 сая төгрөг

Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг цахим системд байршууллаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай тэмцэх газрын  цахим системд анх удаа бүртгүүлсэн.

Тэгвэл энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн 25 дугаар тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт бие даан нэр дэвшиж буй Цэрэндорж овогтой Пүрэвхүүгийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцья. 

Өөрийн орлого: 93 сая төгрөг

Гэр бүлийн орлого: 173 сая төгрөг

Орон сууц: 448 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 1, зуслангийн байшин 2

Тээврийн хэрэгсэл: 134 сая төгрөгийн үнэ бүхий гурван автомашин. Суудлын жижиг машин,Lexus, HS 200- 1,Суудлын жижиг машин,Toyota, RAV 4- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200- 1

Мал аж ахуй: 101 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын адуу-1, Хонь-10

Газар: байхгүй

Үнэт эдлэл: 20 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл 

Хадгаламж: Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 51 сая төгрөг

Авлага: 35 сая

Хувьцаа эзэмшдэг компани: Утааны эсрэг мэдээлэлтэй ирээдүй ХХК- 33%

Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт: 145 сая




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө