ФОТО: Тайланд улсад гацсан монголчуудын ар гэрийнхэн ОБЕГ-ын гадаа жагслаа

ФОТО: Тайланд улсад гацсан монголчуудын ар гэрийнхэн ОБЕГ-ын гадаа жагслаа

Тайланд улсад гацсан монголчуудын ар гэрийнхэн өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын гадна талбайд жагсаал хийж байна. Цугларсан иргэд Тайландад гацсан иргэдээ татан авах гарын үсэг зурж, Онцгой байдлын ерөнхий газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэдний зүгээс зургадугаар сарын 25, 28-нд чиглэл нь тодорхойгүй нислэгээр Тайландад гацсан 145 иргэнийг татан авах хүсэлтийг тавьж байгаа юм.