МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ

МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр нэр дэвшжээ

УИХ-ын сонгуультай давхцаж бас нэг сонгууль удахгүй болох юм байна.

Тодруулбал, Монголын Үндэсний Олимпын Хорооны даргын сонгууль удахгүй болох ажээ. Тус хорооны Ерөнхийлөгчид олимпын Монголын анхны аварга Н.Түвшинбаяр  нэр дэвшээд байгаа юм байна. Өмнөх Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өнгөрсөн жилийн аравдугаар сард өгсөн юм.

Дараагийн Ерөнхийлөгчөө сонгох хурал уг нь энэ оны эхээр болох байсан ч шинэ коронавирусээс шалтгаалж хурал нь хойшлоод байсан юм. Тэгвэл МҮОХ-ноос өгч буй мэдээллээр хөл хорионоос болж хурлаа онлайн байдлаар хийх хувилбарыг хэлэлцэж байгаа юм байна.

Олимпын ууган аваргын хувьд Монголдоо олимпизмын үзэл санааг хөгжүүлэхэд хамгийн их хувь нэмэр оруулсан, Ерөнхийлөгч болвол үүнээс ч ихийг хийж чадна гэж спортын хамт олон нь үзэж байгаа аж.

 




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө