МУИС-ийн төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдгийг баталгаат шуудангаар хүргэнэ

МУИС-ийн төгсөгчдийн диплом, энгэрийн тэмдгийг баталгаат шуудангаар хүргэнэ

COVID-19” халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр их, дээд сургуулиудын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан МУИС-ийн танхимын хичээл цахим хэлбэрт шилжиж, энэ хичээлийн жилийн төгсөгчид анхны “цахим төгсөгчид” болж байна.

Тус сургуулиас Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, БСШУСЯ-наас ирүүлсэн зөвлөмжийн дагуу 75 дахь хичээлийн жилийн төгсөлтийн баярыг зохион байгуулахгүйгээр төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдгийг баталгаат шуудангаар хүргүүлж эхэллээ.

Энэ хичээлийн жилийн хаврын улиралд МУИС-ийг бакалаврын зэрэгтэй 1821, магистр 270, доктор 10, нийт 2101 суралцагч төгсжээ. Үүнээс Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын дөрөв, БНАСАУ, БНСУ, ОХУ, ХБНГУ-ын тус бүр нэг суралцагч, БНХАУ-ын 24, нийт 32 гадаадын иргэн байна.




Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

8 цагийн өмнө

Шуурхай мэдээ