Автомашины импорт 30 орчим, дизель түлшний импорт 14%-аар буурчээ

Автомашины импорт 30 орчим, дизель түлшний импорт 14%-аар буурчээ

Манай улс он гарснаас хойш зургадугаар сарын 18-ныг хүртэлх байдлаар суудлын 25,079 ширхэг машин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 30% буурсан дүн бол ачааны автомашины импорт 25% буурч, 8,665 болжээ.

Энэ хугацаанд Монгол Улс 220 орчим сая ам.долларын автомашин импортолсон байна. Харин өнгөрсөн оны эцэс гэхэд манай улс нийт нэг тэрбум гаруй долларыг автомашины импортод зориулсан байдаг. 

Шатахууны тухайд дизель түлшний хэрэглээ буурсан нь Гаалийн ерөнхий газрын импортын статистикаас харагдаж байна. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд Монгол Улс нийт 402 мянган тонн дизель түлш импортолсон нь жилийн өмнөхөөс 14%-аар буурсан үзүүлэлт юм. Бензиний импортод бараг өөрчлөлт ороогүй буюу 0.1%-аар буурсан үзүүлэлттэй байна. 

Монгол Улс он гарснаас хойш зургадугаар сарын 18-ны байдлаар 2.3 тэрбум ам.долларын импорт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 390 сая доллар буюу 17 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө