“Covid-19” вирусийг бүтээсэн байж болзошгүй этгээд баривчлагджээ

“Covid-19” вирусийг бүтээсэн байж болзошгүй этгээд баривчлагджээ

АНУ-ын Хууль зүйн яам Covid-19 вирусийг бүтээсэн байж болзошгүй хүнийг баривчилсан тухай сарын өмнө мэдээлж байв. “WCVB” телесуваг Америкийн албан тушаалтнуудын мэдэгдлийг шууд дамжуулсан бөгөөд Харвардын их сургуулийн Хими, биологийн хэлтсийн дарга, доктор Чарльз Либер шинэ төрлийн коронавирусийг БНХАУ-д  дамжуулан өгсөн байж магадгүй гэж үзэж байна.

АНУ-ын Хууль зүйн яам түүнийг Уханийн их сургуультай холбоотой байсныг тогтоожээ. Эрдэмтэнг Харвард дахь түүний албан өрөөнөөс шууд баривчилсан байна. Улмаар Америкийн эрх баригчид шинэ төрлийн коронавирусийн гарал үүсэл, тархалтын талаар мөрдөн байцаалтыг эхлүүлсэн юм. Харин одоо энэ эрдэмтний талаар мэдээлэл сураггүй болжээ.

Ерөнхийлөгч Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар коронавирусийг БНХАУ тараасан гэдгийг нотлох хангалтай мэдээлэл бий гэж байсан нь уг баривчилгаатай холбоотой болов уу гэх таамаглал үлдлээ.