Бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

Бөхчүүд бэлтгэлдээ гарчээ

Коронавирус өвчний улмаас энэ жилийн наадмын бөхийн барилдаан, сур, шагайн харвааг Улаанбаатар хотоос алс зайдуу "XIII зуун" цогцолборт үзэгчгүйгээр явуулж тэр бүхнийг телевизээр үзүүлнэ гэж Засгийн газрын шийдвэрт заасан юм. Бөхчүүд үзэгчгүй наадамд таашаалтай хандахгүй байгаа ч уламжлалынхаа дагуу цугларалт, бэлтгэлдээ гараад байна. Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Увс, Говь-Алтай, Баян-Өлгийн бөхчүүд манлайлан гардаг.

Увсын бөхчүүдийн улсын арслан Б.Ганбатын удирдсан гал Харзтайд гараад байна. Энэ галд улсын аварга С.Мөнхбат, Н.Батсуурь, арслан П.Бүрэн­төгс, гарьд Ө.Бат-Орших, улсын заан Н.Жаргалбаяр нарын 30 гаруй бөх байна. Тэгвэл улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Сорон­зонболд, начин Ш.Тогтохбаяр, Ш.Шинэбаяр тэргүүтэй Говь-Алтайнхан 50 гаруй бөхийн бүрэлдэхүүнтэй "Мандал" амралтад бэлтгэлээ базааж байгаа ажээ.

Баян-Өлгийн "Өлгийн хүчтэн" дэвжээнийхэн тэдэнтэй саахалт төвхнөөд байна. Энэ мэтээр Архангай, Булганы бөхчүүд нутагтаа, Сэлэнгийн "Таван хан" дэвжээнийхэн Баруунбүрэн сумын нутагт, Өвөрхангайн "Их Монголын хүчтэн", Дорноговийн "Хутагтын хүчтэн" дэвжээний бөхчүүд Бугын сангийн аж ахуйд гарчээ. Нэг сонирхолтой гал "Сүлд" спорт хорооны гал Төр хурах баазад бэлтгэлээ базааж байгаа бөгөөд энэ галд улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага Т.Баасанхүү нарын 30 гаруй бөх нэгджээ.




Н.Номтойбаярыг шүүх хурал эхэллээ

10 цагийн өмнө

Шуурхай мэдээ