УБ-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өнөөдөр оройноос цагийн хуваариар явж эхэлнэ

УБ-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өнөөдөр оройноос цагийн хуваариар явж эхэлнэ

Хүчтэй аадар бороо орсон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр усанд автаад байсан урд чиглэлийн төмөр замыг сэргээн босгох ажил ид үргэлжилж байна. 

Энд УБТЗ-ын 500 орчим ажилчид, мөн Зэвсэгт хүчний жанжин штаб, цэргийн ангиуд, "Вагнер Ази" зэрэг байгууллага, компани, ААН-үүд оролцон туслаж байна. Төмөр замыг сэргээн босгох явцад урд чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байв. Тэгвэл төмөр замчдын шаргуу ажлын үр дүнд гол төмөр замыг сэргээн босгож, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн суудлын галт тэрэг өнөө орой цагийн хуваарийн дагуу зорчиход бэлэн болоод байгааг УБТЗ-аас мэдээллээ. 

Усанд автсан төмөр замын хэсгүүдийг сэргээн босгох ажлыг бүрэн хийж дууссаны дараа УБТЗ-ын Эрүүл мэндийн хяналтын алба, Хөдөлмөр хамгаалал, аюулгүйн албанаас төмөр зам болон ойр орчмын газруудыг ариутгаж халдваргүйжүүлэх аж. 

 




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө