Үерт автсан 51 өрхөд гэр олгохоор боллоо

Үерт автсан 51 өрхөд гэр олгохоор боллоо

Засгийн газар өнөөдөр /2020.06.23/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21, 22-нд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийв.

Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатй гэр олгохоор шийдвэрлэлээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө