Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Сонгуулийн өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу Лхагва гарагт орон даяар Улаанбаатарын цагаар 07:00 цагт эхэлж, 22:00 цагт дуусна. Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг.

Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай. Энэ дагуу маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүйг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Харин зургаадугаар сарын 25-ны Пүрэв гарагт хэвийн горимд орж, 4, 9-өөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй нь.

Мөн Сонгуулийн өмнөх өдөр Улаанбаатар хотоос гарах болон орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж буй эсэх талаар лавлахад “Хэвийн байгаа” гэж мэдээллээ.