АН: Манай намын зарим нэр дэвшигчдийн нэрийг татуулахаар болсон гэдэг нь худал мэдээлэл

АН: Манай намын зарим нэр дэвшигчдийн нэрийг татуулахаар болсон гэдэг нь худал мэдээлэл

Өнөөдөр Ардчилсан намын зүгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэр үеэр АН-ын хуульч Н.Ариунболд "МАН-ын зүгээс 13:00 цагийн үед мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ сонгуулийн тухай хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчлөө. Хэвлэлийн мэдээ гэсэн нэрийн дор манай нэр дэвшигчидтэй холбоотой хэд хэдэн худал мэдээлэл цацлаа. Иймээс манай намын зүгээс тайлбар өгье гэж бодлоо.

АН-ын хуульч Ариунболд “МАН-ын зүгээс сонгуулийн сурталчилгаа дууссан хэдий ч “хүчээ нэгтгэж саналаа өгөөрэй” гэж уриалсан. Мөн өнгөрсөн хугацаанд  манай намын нэр дэвшигчдийг харлуулах, гүтгэлэг зэргийг хийж байсан. Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтийн мэдээгээ аудитын газар хүргүүлээгүй гэсэн худал мэдээлэл цацсан. Манай нам төрийн байгууллагын зохих албан тушаалтнуудад захидал, шуудангаар хүргэж өгсөн байгаа.

Мөн МАН-ын өнөөдрийн хурлаар хийсэн “хууль зөрчсөн нэр дэвшигчдийн нэрийг татуулхаар болсон” гэсэн мэдээлэл үндэслэлгүй худал болохыг мэдэгдэж байна. Тэд СЕХ, ЦЕГ, Шүүх прокурор гээд олон байгууллагын ажлыг өмнөөс нь хийж байна. Тус байгууллагууд ийм мэдээлэл гаргаагүй байхад МАН дур мэдэн худал мэдээлэл цацаж байгаад харамсаж  байна. Нэр дэвшигч З.Энхболдын хувьд хууль бус үйлдэл хийгээгүй. Ухуулагч ажилчиддаа олгож байгаа шатахууныг хууль бусаар тарааж буй мэтээр гүтгэж, харлуулж байна. Өнөөдөр хийсэн хэвлэлийн мэдээнд хуулиар тогтоосон мэтээр ярьж байна. Ийм зүйл огт байхгүй.

Бүх нам, эвслийн хөндлөнгийн ажиглагчид хуулийн зөрчил гарах эсэхийг нь харж, хянаж байх эрхтэй байдаг. Гэтэл энэ боломжийг хааж, үгүйсгэж байгааг эсэргүүцэж байна" гэж мэдээллээ.




Өнөөдөр бар өдөр

52 минутын өмнө