Х.Баттулга: Залуусаа уриалах үүднээс үдээс хойш ирж саналаа өгч байна

Х.Баттулга: Залуусаа уриалах үүднээс үдээс хойш ирж саналаа өгч байна

БЗД-ийн 1-р хороо 48-р сургууль буюу УИХ-ийн 22-р тойрогт Монгол улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирж саналаа өглөө.  Тус тойрог нь сонгуулийн хоёр мандаттай. Улстөрийн нам, эвслээс 21, бие даан 7 хүн нэр дэвшиж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол улсын найм дахь удаагийн парламентийн сонгууль амжиллтай үргэлжилж байна. 1990 онд Ардчилсан улс болсноо дэлхий нийтэд зарласанаас хойш манай улс алдаатай, оноотой олон замыг туулж ирсэн. Тиймээс энэ удаагийн сонгуульдаа залуучууд маань идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.

Бид хүнсний бараа худалдаж авахдаа хаана, хэзээ үйлдвэрлэсэн, хугацаа нь хэзээ дууссан гэх мэт олон шалгуурыг тавьж үздэг. Яг үүнтэй адилхан УИХ-ын сонгуулиа өгөхдөө ч ард түмэн минь хянуур, болгоомжтой хандаарай гэж захиж байна. Сонгуулиа үдээс хойш өгч байгаа миний шалтгаан бол залуусаа уриалж байгаа нэг хэлбэр юм аа. Та бүхэнд амжилт хүсье” хэмээн мэдэгдлээ.