С.Жавхлан: Увс нутгийхандаа хандаж хэлэхэд “Миний дууг хэзээ ч битгий сонсоорой”

С.Жавхлан: Увс нутгийхандаа хандаж хэлэхэд “Миний дууг хэзээ ч битгий сонсоорой”

Өчигдөр УИХ-ын ээлжит сонгууль явагдаж МАН-ын нам үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Тэгвэл Увс аймагт АН-аас нэр дэвшигч С.Жавхлан нутгийхандаа гомдсон сэтгэлээ өөрийн нүүр хуудсаараа илэрхийлсэн байна.

Тэрээр “ Энэ өдрөөс хойш миний дууг хэн нь ч битгий сонсоорой. Мөн энэ амьдрах насандаа би нутагтаа хэзээ ч дахиж ирэхгүй. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо хайрлаж яваарай. Төрсөн ганц ахаасаа уучлалт гуйж байна. Баярлалаа” хэмээн хэллээ.

С.Жавхлан 12403 хүний саналаар тойрогтоо зургаад бичигдсэн юм.