ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Сонгуулийн үр дүнд залуус сэтгэл хангалуун бус байна

ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Сонгуулийн үр дүнд залуус сэтгэл хангалуун бус байна

Өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар дэлхийн томоохон хэвлэлүүдэд дурдсаныг орчуулан хүргэж байна.

Дэлхийн алдарт "Reuters" агентлаг Монгол Улсын УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн талаар мэдээлжээ.

ТУС САЙТАД "Өнгөрсөн шөнийн сонгуулийн үр дүнг авч үзвэл Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд 76 суудлаас 62-ыг өөрсдийн болгон, олонх гэдгээ батлан харуулж чадлаа. Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж буй У.Хүрэлсүх дараагийн Засгийн газрыг мөн тэргүүлэх болж байна. Ингэснээр тэрбээр 1990 онд ардчилал гарснаас хойш засгийн газрыг удирдсан 17 дахь Ерөнхий сайд хэвээр үлдлээ. Харин сөрөг хүчин Ардчилсан намынхан энэ удаагийн сонгуулиар 11 суудал авч, өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар есөн суудал авч байсан амжилтаа бага ч гэсэн ахиуллаа.

Хүчтэй аадар борооны улмаас зарим газрын санал хураалтын цэгүүдэд хүндрэл учирсан ч ирц нь 73 хувьд хүрчээ.

Монгол бол парламентын ЗАСАГЛАЛТАЙ ардчилсан орон тул УИХ-ын сонгуульд хамгийн олон суудал авсан нам сонгогдсон гишүүдээсээ Ерөнхий сайдаа сонгоно. Түүнд Ерөнхийлөгч нь хориг тавих бүрэн эрхтэй. Монгол Ардын нам нь 1921-1990 онуудын коммунист эрин үед Монгол Улсыг удирдаж байсан Монгол Ардын Хувьсгалт Намаас гаралтай.

Өнгөрөгч тавдугаар сард "Сант Марал" сангаас явуулсан судалгаагаар тус улс ашигт малтмалын асар их баялгаа хэрхэн хуваах тал дээр одоог хүртэл маргаантай байгаа бөгөөд ажилгүйдэл болон орлогын ялгаа нь тус улсын хамгийн том тулгамдсан асуудал болжээ. Тус улсын сонгогчид засгийн газраас нь хэрэгжүүлсэн коронавирусийн эсрэг арга хэмжээний ачаар сонгуульдаа идэвхитэй оролцож, нийт хүн амынх нь 49 хувь нь саналаа өгч, өмнө нь байгаагүй түүхэн тоон үзүүлэлтийг үзүүлжээ.

Монгол Улс хил, сургууль, их сургуулиудаа эртнээс хааж, мөн нийслэл Улаанбаатар хотоос гарах зам, тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан билээ. Тус улсад одоогоор шинэ коронавирусийн халдвараар нийт 215 хүн өвчилж, 0 хүн нас бараад байна.

“Зориг сан”-гийн зөвлөх, улс төр судлаач С.Болдсайхан хэлэхдээ МАН нь covid-19 цар тахлыг хянаж чадсан зөв бодлого болон хүчтэй удирдлагынхаа ачаар өөрсдөдөө даавуу байдал үүсгэсэн гэв.

Мөн дэлхийн томоохон хэвлэл болох AP News-д монгол сонгогчдын сонгуулийн дүнд хэр сэтгэл хангалуун байгаа талаар дурджээ.

68 настай тэтгэвэрийн хөгшин Тунгалагын Жамбал коронавирусыг эмчлэх, Улаанбаатар хотын өвлийн агаарын бохирдлыг бууруулахад тулгуурласан МАН-ын нэр дэвшигчийн төлөө саналаа өглөө. "Тэд хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэн, бидэн шиг жирийн хүмүүсийг дэмжин ажиллана гэж үнэхээр найдаж байна" гэж Ассошиэйтед Пресс агентлагт ярьжээ.

Намын дараалсан ялалтад бусад хүмүүс сэтгэл хангалуун бус байв.

Буддын шашинтй, дунд насны сайн дурын ажилтан Ариунзаяа Артбазар хэлэхдээ ядуурал нь олон монголчуудыг "Гэдсэндээ захирагдаж саналаа өглөө" гэжээ. “Үр дүн нь боловсролын систем, уламжлалт сэтгэлгээг шинэчлэх шаардлагатай байгааг илт харуулж байна” гэж бие даан нэр дэвшигчдийг дэмжиж байсан тэрээр хэллээ.

45 настай интернет бизнес эрхлэгч Энхтөр Цирэгзэн сонгуулийг телевизийн авъяас чадварын уралдаантай зүйрлүүлжээ. “Үр дүн нь ялагчид чухал ач холбогдолтой боловч олон нийтэд тустай биш. Үргэлж л ийм байсаар ирсэн ” гэж хэлжээ.