ЭМЯ: Дахин гурван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдолын тоо 219 боллоо

ЭМЯ: Дахин гурван хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдолын тоо 219 боллоо

ЭМЯ-наас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 9,678,000 хүн өвчилж, 488,000 хүн энэ өвчний улмаас эндлээ. 8.2 сая хүн эдгэрч, 3 сая гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаа.

Сүүлийн 24 цагт 150,000 гаруй хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барсан байна. АНУ, Бразил, Энэтхэг улсууд өвчлөлийн тоогоор тэргүүлсээр байгаа бөгөөд ирэх долоо хоногт АНУ-д өвчлөлийн оргил үе тохионо гэх тооцоолол гаргасныг зарим судлаачид мэдээлж байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 126 хүн шинээр ажиглалтад орж, 17 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоо ажиглалтад 2,566 хүн байгаа. Халдвар авсан өвчтөнүүдэд 188 сувилагч, 12 асрагч ээлжээр эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 93 хүн байгаа. Үүнээс 52 хүн нь архаг хууч өвчтэй, 6 хүн эрчимт эмчилгээний тасагт байна” хэмээн мэдээллээ.

Коронавирусийн халдвар авсан  хүмүүс чихрийн шижингээр өвдөх магадлал өндөр байгааг эрдэмтэд тогтоожээ. Мөн хүнсний захтай холбоотой халдварын тохиолдол илэрч байгаа тул ЭМЯ-наас гаргасан мах махан бүтээгдэхүүн хэрэглэх заавар, зөвлөмжийг дагахыг анхааруулсан байна.

ХӨҮСТ- ийн захирал Д.Нямхүү “ Өчигдөр Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван оюутнаас халдвар илэрлээ. Эдгээр оюутнууд нь 22-23 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй оюутан байна. Ингээд нийт батлагдсан тохиолдолын тоо 219 боллоо. Одоогоор ХӨСҮТ-д 46 хүн эмчлэгдэж байгаагаас 42 хүний биеийн байдал хөнгөвтөр, үлдсэн долоон хүний биеийн байдал хүнд  байна. Халдвар авсан жирэмсэн эмэгтэй эмчлэгдэж байгаа. Өнөөдөр Оросоос ирсэн 75 цэргийг Багабаянд тусгаарласан. Сорьц цуглуулах ажил эхэлсэн. Шинжилгээний хариуг маргааш мэдээллэнэ” гэж хэллээ.