Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй нам, эвслүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж байна

Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй нам, эвслүүд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж байна

Ардчилсан нам, "ТА бидний эвсэл", "ШИНЭ" эвсэл, бие даагчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлж байна.  

Тэд "2020 оны сонгуулийн санал хураалтын дүнг будлиантуулсан учир дахин шударга сонгуулийг явуулах ёстой. Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон хүмүүсийг батламжилж болохгүй. Шалгаж, нягталж уг сонгуулийг хүчингүй болгохын зэрэгцээ сонгуулийг дахин явуулах ёстой. Мөн сонгуулийн ерөнхий хороог татан буулгах шаардлагыг хүргүүлж байна" гэлээ. 

Тэд 48 цагийн дараа хариугаа авахыг шаардсан юм. Хэрвээ шаардлагын хариуг өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ. Үүгээрээ үймээн самуунд уриалаагүй, өлсгөлөн зарлана, суулт хийнэ гэж гэж бие даан нэр дэвшигч Т.Ганболд хэлсэн юм

ШУУД ҮЗЭХ: 




Өнөөдөр бар өдөр

13 цагийн өмнө