ТАНИЛЦ: Авто зам хэсэгчлэн хаах хуваарь

ТАНИЛЦ: Авто зам хэсэгчлэн хаах хуваарь

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын 2020 оны томоохон шинэчлэлийн ажил болох Ажилчны гудамжаас Сонсголонгийн авто зам хүртэлх буюу “Эрчим хүчний гудамж”-ны 6 км авто замын хөдөлгөөнийг шат дараатайгаар хэсэгчлэн хааж, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Автозамын шинэчлэлийн ажил энэ сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх тул автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Авто замыг шат дараатайгаар хэсэгчлэн хаах хуваарь:

1-р хэсэг Ажилчны гудамжны уулзараас Хөсөг трэйд хүртэл     \ 06.28-07.10\

2-р хэсэг Хөсөг трейдээс Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвар хүртэл      \ 07.16-07.28\

3-р хэсэг Гудамж төслийн шинээр баригдсан авто замын уулзвараас Говь 2 -ын баруун урд уулзвар хүртэл \07.29-08.07\

4-р хэсэг  Говь 2 -ын баруун урд уулзвараас Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далан хүртэл \08.08-08.23\

5-р хэсэг  Улаанбаатар БҮК ХК-ийн баруун талын үерийн далангаас Шунхлай ШТС хүртэл    \08.24-09.08\