The Hu” хамтлагийн УОК-т хандив өргөх тоглолт маргааш болно

The Hu” хамтлагийн УОК-т хандив өргөх тоглолт маргааш болно

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт маргааш“White Rock Center”-т болно.

Тэд тоглолтоо энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч улс төрийн тодорхойгүй шалтгаанаар түр цуцлагдаад байсан юм. Тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК-тай МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх гэнэ.

“The Hu” хамтлаг нь Монголчуудын уламжлал урлаг болсон хөөмэй, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг хөгжмийг ашиглан тоглодог билээ. Тэд тус тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.