"Баяр наадмын амралтын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн замуудыг хаах тухай шийдвэр гаргаагүй"

"Баяр наадмын амралтын өдрүүдэд орон нутгийг чиглэсэн замуудыг хаах тухай шийдвэр гаргаагүй"

Баяр наадмын амралтын үеэр улсын чанартай авто замыг хаах магадлалтай тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсаар байна. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Мэдэгдэлд "Улсын онцгой комиссоос баяр наадмын амралтын өдрүүдээр орон нутаг руу чиглэсэн улсын чанартай авто замуудыг хаах, хөдөлгөөнийг хязгаарлах талаар аливаа шийдвэр гаргаагүй болохыг авто зам хэрэглэгч, зорчигч та бүхэнд мэдэгдэж байна" гэсэн байна.

Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ