Аавыг нь “хүчгүй” болонгуут нь хүүг нь дээрэлхдэг МУУХАЙ ЗАН

Аавыг нь “хүчгүй” болонгуут нь хүүг нь дээрэлхдэг МУУХАЙ ЗАН

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Одбаярыг өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс хүч хэрэглэн баривчилж, хорилоо. Цагдаа нар том машинтай олуулаа ирж, Э.Одбаярыг тал, талаас нь чирч, гудчин дөрвөн мөчөөс нь өргөөд машин руу шидэв.

Угтаа бол Э.Одбаяр эрх баригч МАН-д хохирол учруулсангүй, жагсаал цуглаан хийсэнгүй, үймээн самуун дэгдээсэнгүй, Ардчилсан намын ялагдлын хариуг ч авах гэсэнгүй. Тэр зүгээр л гадаадад гацсан монголчуудын эрх ашгийг хамгаалж тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, шаардлагынхаа хариуг МАН-аас нэхсэн.

Харин МАН уг асуудалд хойрго хандаж , шаардлагын хариуг нь өгч чадалгүй 36 хонож байна. Гадаадад гацсан монголчуудыг ВИРУС гэж хардаг хэсэг байхад тэдний эрх ашгийг заавал хамгаалах ёстой гэсэн хүмүүс бий. Тэдний нэг нь Э.Одбаяр.

Тийм ч учраас тэрбээр “Гадаадад гацсан монголчуудын хөдөлгөөн”-ийг өнгөрсөн дөрөвдүгээр сард үүсгэн байгуулсан. Уг хөдөлгөөнийг эхлүүлж дэлхийн өнцөг булан бүрт орох орон, идэх хоолгүй, үр хүүхдээ дагуулан хоноглох газаргүй хүндхэн яваа монголчуудын дуу хоолойг сонсож байсан.

Тийм ч учраас хүний нутагт хүндхэн яваа монголчуудыг эх оронд нь авчрахыг Засгийн газар, Улсын онцгой комиссоос шаардах ажлыг аль дөрөвдүгээр сараас хийж байна. Харин Улсын онцгой комисс, Засгийн газар буцааж албан бичгээр хариу өгөхгүй, тоохгүй болонгуут нь энэ сарын 16, 20, 24, 28-ны өдөр болон долдугаар сарын 01-нд тайван жагсаал хийхээр тов зарласан.

-МАН УЛААН БУДАГ ЦАЦУУЛСАН ГЭЖ УЙЛАХ ХЭРЭГГҮЙ. 99 ЖИЛИЙН
ТҮҮХТЭЙ НАМ ШИГ ЗАНГАРАГТАЙ БАЙ-

Дээрх товлосон хугацааны дагуу энэ сарын 16, 20-ны өдөр ганцаараа тайван замаар дуу хоолойгоо илэрхийлж МАН-ын байрны өмнө 1-2 цагийн хугацаатай суусан. Энэ үед нь МАН-ын Хуулийн хэлтсийн дарга Р.Саруул түүний шаардлагыг хүлээж авсан ч одоог хүртэл хүртэл хару өгөөгүй. Тиймээс тэрбээр 24-ны өдөр шаардлагынхаа хариуг авахаар мөн МАН-ын байрны өмнө очсон. Энэ үеэр түүнийг дэмжихээр гадаадад гацсан монголчуудын ар гэрийнхний төлөөлөл очсон байсныг та бүхэн санаж байгаа байх. Тэрбээр энэ өдөр шаардлагынхаа хариуг авахыг шаардаж  МАН-ын байр руу улаан будаг цацсан. Монгол хүн эх орондоо хүссэн үедээ ирэх эрхтэй гэдэг Үндсэн хуулийг сануулж байсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс мөн түүнийг баривчлан саатуулж, мэдүүлэг авсан.

Энэ хугацаанд МАН гадаадад гацсан монголчуудын асуудлыг мөн л тоосонгүй, хөндсөнгүй. Харин сонгуульд яллаа, хэсэг бүлгээрээ баяраа тэмдэглэлээ.

Угтаа  бол Э.Одбаяр нь

  • Онгоц түрээсэлж нэн даруй ирэх шаардлагатай 2000 иргэнийг яаралтай эх оронд нь авчрах
  • Иргэдийг авчрахад шаардагдах зардлыг Улсын онцгой комисст хандивласан хандиваас гаргах
  • Хотод байх зочид буудлыг тусгаарлах байр болгох зэргийг шаардаж хариу нэхсэн.

МАН 99 жилийн түүхтэй, сайн мууг туулсан туршлагатай нам. Тиймээс ганц залуугийн будаг цацсан үйлдлийг АРДЧИЛАЛ, ЭРХ ЧӨЛӨӨ гэж хар. Гарч ирж асуудлыг нь сонс. Өөрсдийнхөө боломжоор хариуг нь өг. Битгий нуугд. Ядаж тоохгүй өнгөрөөж сур. Иргэнээ бай тайван замаар үзэл бодлоо илэрхийлснийг төлөө барьж, хорих нь та бүхнийг муухай харагдуулж байна шүү гэдгийг хэлье.

-ААВЫГ НЬ ХҮЧГҮЙДЭХЭЭР ХҮҮГ НЬ ДЭЭРЭЛХСЭН ҮЙЛДЭЛ
ШИГ ХАРАГДАЖ БАЙНА-

Өнгөрсөн хугацаанд гадаадад гацсан монголчуудыг хувь заяанд нь даатгаад орхисон уу гэвэл орхисон. Тэдний асуудлаар өнөөдөр хэн ч дуугарахгүй байгаа нь чухам үнэн. Ядаж л тусгай нислэгээр ирэх иргэдийг авчрахдаа авч буй арга хэмжээ зохион байгуулалт бүрхэг, хаалттай байна. Үүнийгээ нээлттэй болго. Хэн ирж буйг ил тод зарла. Хүнд нөхцөл байдалд буй иргэдээ хэзээ татан авахаа хэл. Авчрах ёстойг сануулж буй хүмүүсээ эхнээс нь барьж, хорьж байна. МАН бусдын үзэл, бодлыг сонсож сур. Э.Одбаяр тав дахь удаагаа суулт хийсэн. Өмнөх үйл ажиллагааны үеэр нь огт саатуулаагүй байж аавыг нь ялагдаж намын даргын ажлаа өгөнгүүт баривчилж буй нь унасан дээр нь дэвсэлж буй  мэт харагдаж байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө