Автомашины төмөрт хавчуулагдан нас баржээ

Автомашины төмөрт хавчуулагдан нас баржээ

Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 87 км-т/ Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Фит” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хово” загварын ачааны автомашины араас мөргөсөн байна. Улмаар автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас баржээ. Энэ тухай дуудлагыг зургадугаар сарын 29-ний  04:45 цагт  аймгийн Онцгой байдлын газрынхан хүлээн авч орлогч дарга, хошууч Г.Ганхөлөгөөр ахлуулсан алба хаагчид 06:30 цагт очиж, Өмнөговь аймгийн харьяат Э /50, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, Цагдаагийн мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Бадамжунайгаар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.