ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

ШУУД: Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн байдлаар ээлжит мэдээллээ хийж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр "Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээнд 11031 иргэнийг тусгаарлан ажиглагдсан. Улсын хэмжээнд давхардсан тоогоор 25611 сорьцонд шинжилгээ хийсэн.  

29 байранд 2174 иргэн тусгаарлагдаж байна. 5 хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өчигдөр амаржлаа. 3.8 кг жинтэй охин төрлөө. Эх, нярайн бие сайн байна" гэлээ.