Д.Нямхүү: 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Д.Нямхүү: 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 29-ний өдөр 357 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Токио-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн давтан шинжилгээгээр вирус илрээгүй.

ХӨСҮТ-д 45 хүн эмчилгээнд байна. 11 хүн хүндэвтэр байна. 2 жирэмсэн эх коронавирусийн халдвартай байна. Өнөө өглөө эдгэрсэн ээж ХӨСҮТ-д амаржиж, охинтой боллоо" гэв.