Энэ сарын 23-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүн одоо хүртэл олдоогүй байна

Энэ сарын 23-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон хоёр хүн одоо хүртэл олдоогүй байна

Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар тус багийн харьяат малчин 39  настай эрэгтэй Б, 5 настай эмэгтэй С нар “Хярхан” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр зургадугаар сарын 23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ.

Тэдний унаж явсан мотоциклыг  зургадугаар сарын 24-ний өдрийн 04:00 цагт "Хярхан" голын эргээс олсон бөгөөд тэд одоог хүртэл олдоогүй байна.

Тодруулбал, энэ сарын 28-ны өдрийн байдлаар тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0287 дугаар ангийн алба хаагчид болон орон нутгийн иргэд тус сумын “Зуны гарам” гэдэг газраас зүүн урд зүгт  Доод гарам гэдэг газар хүртэл “Хярхан” голын дагуу 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй байна. Улмаар 19:35 цагт эрлийг түр зогсоож,  өнөө өглөө  07:00 цагаас эрлийг дахин эхлүүлжээ.