Х.Баттулга: МАН нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан мөртлөө олонх болж буй нь системийн гажуудал

Х.Баттулга: МАН нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан мөртлөө олонх болж буй нь системийн гажуудал

Анхдугаар чуулган эхэлж, гишүүд тангарагааа өргөж байна. Чуулганы хуралдааныг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. 

Тэрбээр "Ард түмний итгэлийг хүлээж чадсан та бүхэн иргэдийнхээ боломжийг бүү булаагаарай. Өмнөх парламентын 40 гаруй гишүүн ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт нэр холбогдсон. УИХ-ын гишүүд гэмт хэрэгт нэр холбогдож хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг унагалаа. Өмнөх парламентад 18 гишүүн ашигт, малтмалын газрын зөвшөөрөл авчээ. 

Ийм зарчимгүй, ёс зүйгүй үйлдлийг та бүхэн гаргахгүй шүү. УИХ-ын гишүүн нь ард түмний итгэлийг далимдуулж хувийн орлогоо өсгөдөг хүмүүс байх ёсгүй. 

Хуульд "УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байгаад газар дээрээ баригдвал л хуулийн хариуцлага хүлээлгэнэ" гэжээ. Энэ хуулийг засах шаардлагатай. 

Мөн 27 нэр дэвшигч 31 гэмт хэрэгт холбогдож байсан ч нэр дэвшлээ. Сонгуулийн ерөнхий хороо тэдэнд нэр дэвших үнэмлэх олгож ойлгомжгүй байдал бий болголоо.  Сонгуулийн сурталчилгааны үеэр зургаан нэр дэвшигчийг баривчиллаа. Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авч баривчлах ёстой байсан. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо мөн уг асуудлаар таг дуугүй байж ард түмнийг эргэлзээнд орууллаа. Ард түмний итгэлийг Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооны ноцтой алдаа. Маргаантай асуудалд тайлбар өгсөнгүй. Цаашид ийм байж болохгүй. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага даруйхан огцрох ёстой. Би шаардаж байна. 

2009 оноос хойш уг байгууллагын дарга нарыг солиогүй нь завхрал, ялзарал юм. 

Олонхийн саналыг авсан 62 гишүүнтэй МАН-д шалтаг тойчих, асуудлаас тойрох ямар ч эрх байхгүй.  Өмнөх парламент руу гаа ч буруу чихэх хэрэггүй. Олонх болсондоо эрдэхгүй хүчээр түрэлгүй, цөөнхийн саналаа хүндэтгэж эдийн засгийн хямрал хүндрэлийг даван туулах, ард түмний амьдралыг доройтуулахгүй авч үлдэх ёстой" гэлээ. 

Тэрбээр мөн "МАН нийт сонгогчийн 40 гаруйхан хувийн саналыг авсан мөртлөө олонх болж байгаа нь системийн гажуудал юм" гэлээ. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: 




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө