МАН-ын УЗ хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад, Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын УЗ хуралдаж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад, Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох асуудлыг хэлэлцэнэ

Анхдугаар чуулганы дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх, УИХ-ын даргаар Г.Занданшатар нарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа чуулганыг эргэн хуралдуулж дээрх томилгоог хийнэ. 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн. Энэ дагуу Ерөнхий сайдаар томилогдсон хүн танхимаа өөрөө бүрдүүлэх юм.