Өвөрхангай аймагт хүчтэй мөндөр орсны улмаас үер бууж, долоон үхэр хорогджээ

Өвөрхангай аймагт хүчтэй мөндөр орсны улмаас үер бууж, долоон үхэр хорогджээ

Хүчтэй мөндөр орсны улмаас долоон үхэр хорогджээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Уянга сумын Шуранга багийн “Ар-Оньс” гэдэг газар зургаадугаар сарын 29-ний өдрийн 16:00 цагийн орчим хүчтэй мөндөр орсны улмаас уруйн үер болж, малчин У-ын 7 үхэр урссан байна.

Мэдээллийн дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20:05 цагт очиж, хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж байгаа тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Дагвасүрэн аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Эх сурвалж: ОБЕГ